HR Manager
Описание от работодателя
Бид аялал жуулчлалын салбарт хурдацтай хөгжиж байгаа олон улсын компанид Хүний нөөцийн менежер шалгаруулж байна
Тавигдах шаардлага:
Англи хэл
Хууль дүрэм журам, хөдөлмөрийн тухай хууль, нийгмийн хамгааллын тухай хууль, компанийн тухай хуулийн талаарх мэдлэгтэй
Мэргэжлийн архив, бичиг хэрэг, сонгон шалгаруулалт, сахилга хариуцлагын тогтолцоо, дүрэм журам боловсруулалт, сургалт хөгжил орох чадвартай
Багаар ажиллах
Харилцааны ур чадвар
Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах
Бичиг баримт боловсруулах, арга хэмжээ зохион байгуулах
Асуудлыг шийдвэрлэх
Удирдлагын ур чадвар
Гүйцэтгэх үүрэг:
Хөдөлмөрийн харилцааны бодлого, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийг төлөвлөх, удирдах, зохицуулах
Ажилтан ажилд авах, сургах, албан тушаал дэвшүүлэх, шилжүүлэх, ажлаас халах журам боловсруулах, зохион байгуулах
Цалин хөлсний бүтэц болон түвшинг тогтоох хэлэлцээг төлөвлөх, зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийн талаар ажилтантай зөвлөлдөх журам боловсруулах, зохион байгуулах
Төсөв зардлыг хянаж, нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангах
Үйл ажиллагааны болон захиргааны журам тогтоох удирдах
Удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажилд хяналт тавих
Ажилтны хөдөлмөрлөх эрх, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангаж, тэгш боломж олгох, холбогдох стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
Хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулах, сургалт түүний гүйцэтгэлж хяналт тавих
Менежер бусад холбогдох менежерүүдтэй зөвлөлдөх
Захиргааны бичиг баримтыг боловсруулах
Ажилтнуудын ирцийн бүртгэлийг хийх
Ажлын байрны шинжилгээ судалгаа хийх тодорхойлолт боловсруулах.
Хэрвээ та энэхүү ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл saruul@scc.mn хаягаар англи хэл дээрх шинэчилсэн CV -ээ илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 9111-4541 дугаараас авах боломжтой.